
Өнгөрсөн 7 долоо хоногт NASA дэлхийн гадаргын өөрчлөлтийг хянадаг өндөр хүчин чадалтай NISAR хиймэл дагуулын зураг болон хэмжилтүүдийг нийтэлснээр Мексикийн нийслэл Мехико хотын хөрс жилд дунджаар 25 см-ээр суулт өгч, хамгийн хурдацтайгаар живж буй хотуудын нэг болсныг харуулжээ.
22 сая хүн амтай, 7800 км² талбай бүхий Мехико хот болон Мехико хотыг тойрсон бусад хотууд нь эртний нуурын ёроол дээр баригдсан аж.
Гүний усны замбараагүй хэрэглээ, хотжилт зэргээс болж тус хотын доорх уст давхарга агшиж, суулт өгснөөр хотын түүхэн хөшөө дурсгал, хуучны барилга байгууламжуудад хазайлт үүсжээ.


Түүнээс гадна хөрсний суултаас болж ус зайлуулах хоолойнууд, цэвэр бохир усны шугамууд гэх мэт хотын чухал дэд бүтцүүд гэмтэж эхэлжээ.
Мэдээллийн албан ёсны эх сурвалж: AP News








