
Сүүлийн гурван жил дараалан Монголын дээд лигт босоо байж, нийт 10 дахь удаагаа аваргын цомыг өргөсөн “Хүлэгүүд” баг Азийн сагсан бөмбөгийн оргил болох BCL (Basketball Champions League) тэмцээнд оролцох эрхээ дахин баталгаажууллаа.
Монголын спортын түүхэнд бичигдэх энэхүү амжилтын буухиаг үргэлжлүүлж, тив дэлхийн талбарт эх орныхоо нэрийг дуурсгахаар тэд үндэсний бахархалт брэнд “Chinggis Beer”-тэй урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүллээ. Энэхүү түүхэн хамтын ажиллагааны хүрээнд ‘Хүлэгүүд’ баг Азийн аваргуудын лиг (BCL) тэмцээнд “Чингисийн Хүлэгүүд” буюу “CHINGGIS BRONCOS” нэрэн дор нэгдэж байна.
Монголын сагсан бөмбөгийн хаан аварга “Broncos” баг болон үндэсний бахархалт брэнд “CHINGGIS BEER”-тэй хүчээ нэгтгэсэн нь спортын салбарт шинэ жишгийг тогтоож эхэлж буй нь энэ юм. Энэхүү түүхэн хамтралын хүчээр “Chinggis Broncos” баг эх орондоо ч тив дэлхийн талбайд ч үзэгч олныг огшоож, сагсан бөмбөгийн хорхойтнуудыг байлдан дагуулж, цангайг нь тайлсан дуулиантай тоглолтуудыг үзүүлэх нь дамжиггүй биз ээ.
Сонирхуулахад, сагсан бөмбөгийн босоо аварга “Broncos” баг болон “Chinggis Beer” брэндийн дүрст лого дээр ч мөн морь байдаг аж. Тэдний энэхүү алтан түншлэл нь гал морин жилдээ эхэлж буй нь олон олон амжилтуудын эхлэл байж цаашид хүлэг мэт хүчтэй, түүхэнд дуурсагдах бахдам тоглолтуудыг багийн спортын салбарт тамгалахыг уншигч олныхоо зүгээс ерөөж байна.


BCL (Basketball Champions League) нь Азийн сагсан бөмбөгийн клубүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээн бөгөөд тивдээ чансаагаараа тэргүүлэгч, аварга багууд л хүч үздэг өндөр босготой лиг юм.
Түүхээр овоглож тивд довтлох “Чингисийн Хүлэгүүд” багтаа амжилт хүсье!











Барсаа ахаа хайртай шүү…Амжилт хүсье.Өчигдөр хөлөө эвгүй гишгэсэн хөл нь гайгүй юу? Их санаа зовж бна…Барсаа ах болон “Чингисийн хүлэгүүд” багтаа амжилт хүсье…Багаасаа үзэж өссөн болохоор сагсан бөмбөгийн бүх дүрмийг мэдэж бга та хэдийгээ үзээд 5 дугаар ангидаа ганцхан ангиасаа би 11 оноо авсан… Даанч энэ багийн спорт болохоор ганц хүн сайн байгаад нэмэргүй учир хожигдсон гэхдээ та нараасаа урам зориг авдаг болохоор гомдоогүй ээ… Амжилт “Хасын хүлэгүүд хүчтэй хүчтэй”🥰
амжилт хүсье 👏👏👏👍👍👍🏅🏅🏅🏀🏀 амжилт
амжилт хүсье 👏👏👏👍👍👍🏅🏅🏅🏀🏀 амжилт
амжилт хүсье 👏👏👏👍👍👍🏅🏅🏅🏀🏀
жаран чавганцаас нэг нь түрүүлнээ гэж.