
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын даргаар сонгогдоод буй Д.Ихбаяр мэдээлэл өглөө.
“Хурлын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх ёстой. Иргэдийн төлөөлөгчдийн хурал бол сардаа нэг удаа цугладаг клуб биш ээ харин Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь байнгын үйл ажиллагаатай хурал зөвлөгөөнөө тасралтгүй хийдэг, шийдэл, шийдвэрээ гаргаад явдаг байгууллага байх ёстой.
Сүүлийн үед Нийслэлийн иргэдийн хурал, засаг даргын тамгын газрын үйл ажиллагаа харанхуй, авлигад идэгдсэн гэх зүйлийг хүмүүс ярьж байх шиг байна. Цаашид “хаалттай харанхуйгаас ил тод” ажиллах болно. Мэдээж иргэд, аж ахуйн нэгж, засгийн газраас гаргасан “Чөлөөлье” аяныг засаг даргын тамгын газар, ИТХ хэрэгжүүлж ажиллах ёстой цаашид ч шахаж ажиллах болно.







