Английн хаан III Чарльз АНУ-ын Конгресст үг хэлэв

2026 оны нэгдүгээр улирлын санхүүгийн тайлангаас харахад ТОП-5 банкны цэвэр ашиг дунджаар 2.4 хувиар буурсан үед Төрийн Банк ХК-ийн ашигт ажиллагаа огцом сайжирч, цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 64 хувиар өсөж ₮23 тэрбумд хүрсэн байна.
Энэхүү өсөлтийн гол шалтгаан нь хүүгийн орлогын өсөлт болон чанаргүй зээлийн хэмжээг бууруулсантай шууд холбоотой байлаа.
Банкны үндсэн үйл ажиллагааны орлогын дийлэнхийг бүрдүүлдэг хүүгийн орлого өссөн нь зээлийн багцын хэмжээ тэлж, өгөөж сайжирсныг илтгэж, активын чанарын хувьд эерэг өөрчлөлт ажиглагдлаа.
Чанаргүй зээлийн түвшин 4.5 хувь болж буурсан нь зээлийн эрсдэлийн удирдлага сайжирч, зээлийн багцын эрүүлжилт нэмэгдэж байгааг харуулж байна.
Энэ үзүүлэлт нь банкны тогтвортой байдлын чухал хэмжүүрийн нэг юм.

Үнэлгээний хувьд тус банк одоогийн байдлаар зах зээл дээр харьцангуй хямд хэвээр байна. P/B харьцаа 0.5x байгаа нь активынхаа үнээс доогуур үнэлэгдэж буйг илтгэж байгаа бол өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 15.3 хувьтай байгаа нь ашигт ажиллагаа дунд хугацаанд тогтвортой түвшинд хадгалагдаж байгааг илтгэж байна.
Ийнхүү 2026 оны эхний улиралд Төрийн Банк ХК ашигт ажиллагаа, активын чанар, өгөөжийн үзүүлэлтүүдээ зэрэг сайжруулсан нь банкны санхүүгийн байр суурь бэхжиж буйг харуулж байна.
Цаашид зээлийн өсөлт, эрсдэлийн удирдлагаа энэ түвшинд хадгалж чадвал үнэлгээний зөрүү буурах боломжтой гэж шинжээчид үзэж байна.








