
Үерийн аюул бол бодит
Хоёрхон жилийн өмнө Сэлбэ гол үерлэж хэчнээн хоног, хэчнээн барилга орон сууц усанд автаж, хэчнээн хүн амиа алдаж, ямар их хохирол хүлээснээ хүмүүс мартжээ. Сэлбэ голын үер бол хоёр хажуунаас нь шахаж барилга байшин барьснаас болж байгалийн урсац нь хумигдан шахагдаад эргээ хальж аюул болж байгаа юм. Дахин ингүүлэхгүйн тулд сэлбийг доош нь ухаж гүнзгийлэн урсцыг нэмэгдүүлэх ажил хийсэн юм билээ.
Гэтэл үүнээс хэдэн арав дахин аюултай үерийн магадалал Туул гол дээр ойрын хугацаанд тохиох төлөвтэй байгаа. 1966 оны үерийн тухай Туул голыг хамгийн их судалсан хүмүүс нь ярьж анхааруулахаар мунхагийн дотор харанхуй гэдэг шиг шоолон инээлдэж байх.
Туул голын үерийн давтамжийг судалдаг мэргэжлийн хүмүүс 1966 оных шиг үер 60-90 жилд нэг давтагддаг гэж анхааруулсаар байна. Тэрхүү 60 жил нь одоо эхэлж байна. Хэрэв 66 оных шиг үер болбол одоо байгаа үерийн далангууд хэнийг ч юуг ч хамгаалж дйилэхгүй гэдэг нь тодорхой байгаа. Энэ даланг сэргээн засварлаач гэж судлаачид олонтаа хэлээд сүүлийн 20 жилд ажил болсонгүй. Гэтэл Туулын хурдны замын төслийн нэг сайн тал нь даланг хүчитгэж, шинэчлэн бариад замаа далан дээгүүр явуулъя гэж шийдсэн. Энэ бол нэг сумаар 2 туулай буудах шиг үерийн хамгаалалтаа ч сайтар барьж аваад, замтай ч болох шийдэл юм.
1966 оны үер Гандангийн дэнж хүрч байсан түүхтэй. Хотын төв багадаа 1.2 метр усанд автаж барилгуудын нэг давхар тэр чигтээ усан дор байсан зураг хөрөг баримт нь бий. Өнөө цагт ийм хэмжээний үер болбол хэдэн сая хүнтэй, хэдэн зуун мянган барилгатай хотод хэмжээлшгүй гамшиг учрах аюултай юм шүү. Сүх далайтал үхэр амар гэдэг шиг амь нас , эд хөрөнгийг чинь хамгаалах шийдэл ярьсан хүмүүсээ шоолон инээлдэж байж аюул ирэхэд оройтсон байх вий монголчууд минь.









