
Дундговь аймагт орчин үеийн хөгжмийн урлагийн тоглолтыг зохион байгууллаа
Аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж буй “Хөдөөгийн сэргэлт – Шинэ Дундговь” хөтөлбөр, “Монгол эрдэнэ” хамтарсан төслийн хүрээнд орчин үеийн хөгжмийн урлагийн тоглолт Төв халхын дуулалт жүжгийн театрт боллоо. Тус тоглолтоор хөгжим, дуу, бүжгийн олон төрөл жанр, орчин үеийн урлагийн өнгө төрх, уран бүтээлийн онцлогийг иргэдэд мэдрүүлэхийн зэрэгцээ Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид хамтран үнэ төлбөргүй хүргэжээ.

Энэхүү төсөл нь соёл, урлагаар дамжуулан иргэдэд үнэт зүйлийг төлөвшүүлэх, орон нутагт тэгш хүртээмжтэй, иргэдэд ээлтэй хөгжлийг дэмжих, соёл урлагийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд энэ хүрээнд олон талт үйл ажиллагааг шат дараатайгаар үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа юм.


Мөн 04-р сарын 26-ны өдрийн 12:00 цагт Төв халхын дуулалт жүжгийн театрт дахин үнэ төлбөргүй тоглохдоо иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьсан байна.
















