ОБЕГ: Буцалтгүй нэрвэгдэгчийг гарган авч холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө

УБЦТС ТӨХК-аас дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоноглолд хийх төлөвлөгөөт засварын ажлын хуваарийг танилцууллаа.
Тус хуваарийн дагуу энэ долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 6-наас 12-нд Улаанбаатар хотын зарим байршилд цахилгаан эрчим хүчийг түр хугацаагаар хязгаарлах юм. Цахилгаан хязгаарлалт нь шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангах, осол аваараас урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд засварын ажлын үеэр тодорхой байршилд өдөр, цагийн хуваарийн дагуу хэрэглээг түр зогсооно.
Иймд иргэд, аж ахуйн нэгж та бүхнийг хэрэглээгээ зохицуулж, шаардлагатай бэлтгэлээ хангахыг холбогдох байгууллагаас зөвлөж байна.

















