
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан: “Ерөнхий сайд, миний хурдыг гүйцэж ажиллах хүн хэрэгтэй” гэж хэлсэн
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, шинэ Ерөнхий сайдын бүрдүүлж буй Засгийн газарт ажиллах Сайд нарынхаа нэрсийг танилцууллаа. Тэгвэл Сангийн сайдаар ажиллахаар болж буй УИХ-ын гишүүн З.Мэндсайхан дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн З.Мэндсайхан: “Сая МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад Сангийн сайдад нэр дэвшүүллээ. Миний хувьд өмнө нь Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга мөн салбарын сайдаар ажиллаж байсан ийм туршлагатай гэж МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал танилцуулсан.
Ерөнхий сайд, миний хурдыг гүйцэж ажиллах хүн хэрэгтэй гэж хэлсэн. Тэгж ажиллаж чадна гэж хэлсэн байх. Миний хувьд Ерөнхий сайдын хурдыг гүйцэж ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэв.
Сангийн сайдад томилогдож буй УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ярилцлагыг үзэх линк:







