
Жил бүрийн 4 дүгээр сарын 2-ны өдөр тохиодог Аутизмыг таниулах дэлхийн өдрийг тохиолдуулан нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгийг:
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харъяа , Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, хөгжлийн төв,
БНЭУ-ын Элчин сайдын яам,
мөн эцэг эхчүүдийн төлөөлөл хамтран зохион байгуулсан юм.
Арга хэмжээнд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Өлзийнаран оролцож, аутизмын талаарх зөв ойлголтыг олон нийтэд түгээх, хөгжлийн ялгаатай хүүхэд, иргэдийг дэмжих, хамтдаа хөгжих орчныг бүрдүүлэхэд илүү анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Энэхүү өдөрлөгийн зорилго нь:
- Аутизмын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байхыг уриалах
- Эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл, зөвлөгөө өгөх
- Нийгмийн оролцоог дэмжихэд чиглэж байна
Бид хамтдаа ойлгож, дэмжиж чадвал хүн бүрт ээлтэй нийгмийг бүтээх боломжтой.
















