
ТББХ: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн “гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэнэ
Өнөөдөр таван байнгын хороо долоон ажлын хэсгийн хуралдаан болно. Мөн Байгал орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Ойн тухай хуулийн төслийн талаарх аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн хэлэлцүүлэг болно.
Байнгын хороо
Төсвийн байнгын хороо
· Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар, 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар, 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 5 гишүүн, 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төсөл /Засгийн газар 2026.03.17-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/
· “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), төсөвт өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбогдох мэдээлэл
· Бусад
Төрийн байгуулалтын байнгын хороо
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2026.03.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Сонгуулийн ерөнхий хорооноос иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаар мэдээлэл сонсох
· Хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан
· Бусад
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан
· Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2026.03.20-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ
· Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төсөл /Засгийн газар 2026.03.17-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/
· Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Гадаад харилцааны яамны 2025 оны үйл ажиллагааны талаарх Гадаад харилцааны сайдын мэдээлэл сонсох
Өргөдлийн байнгын хороо
· Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусгагдсан “Хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл сонсох” арга хэмжээний хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаар Боловсролын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээлэл сонсох
Хэлэлцүүлэг
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
Ойн тухай хуулийн төслийн талаарх аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн хэлэлцүүлэг
Ажлын хэсэг
УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжийн 6 дугаар хавсралтаар байгуулагдсан
Хөдөөгийн хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхийажлын хэсгийн хуралдаан
Төрийн байгуулалтын байнгын хороо
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг төрийн бус байгууллагуудын саналаас сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
УИХ-ын даргын 2025 оны 529 дүгээр захирамжаар байгуулагдсан
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай анхдагч хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
УИХ-ын даргын 2026 оны 95 дугаар захирамжаар байгуулагдсан
Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн болон ахмадын цогц тусламж, үйлчилгээний асуудлаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
ШУУД үзэх линк:







