
Өнөөдөр /03.27/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд түүний хүсэлтийг хүлээн авч, УИХ дахь МАН-ын бүлгээр уг асуудлыг хэлэлцэн дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хороо тогтоолын төслийг УИХ-ын нэгсдэн чуулганд хэлэлцүүллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж санал хэлсэн бөгөөд үүний дараа Ерөнхий сайд үг хэлсэн юм.
Дараа нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих санал хураалт явуулахад оролцсон гишүүдийн 74 хувь нь дэмжсэнээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг чөлөөллөө.
Тогтоолын төсөлд дараагийн Ерөнхий сайдыг томилогдох хүртэл тэрбээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм.








