
МАН-ын Удирдах зөвлөл Г.Занданшатарын хүсэлтийг хүлээж авснаар дараагийн Ерөнхий сайдад одоогийн УИХ-ын дарга Н.Учралыг дэмжлээ.
Тэгвэл одоо УИХ-ын шинэ дарга хэн болох асуудал яригдаж байна.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас дараагийн УИХ-ын даргын томилгооны талаар асуув.
-Таныг Г.Занданшатарын засгийн газарт Боловсролын сайдаар томилохоор байсан. Энэ томилгоо болохооргүй боллоо тийм үү?
-Тийм ээ. Засгийн газар огцорчихлоо шүү дээ. Зэрэг нэмэхийн өмнө гэдэг шиг л юм боллоо.
-Таныг УИХ-ын даргаар ажиллах бодол байна уу?
-УИХ-ын дарга чинь эрэмбийн асуудал. Тиймээс бүлэг дээр ярилцах болов уу гэж бодож байна.
-Та шинэ Засгийн газарт томилогдох уу?
-Тэрийг би мэдэхгүй. Шинэ Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал.
-Бүлэг дээр тохироо хийгдсэн гэсэн. Энэ тал дээр:
-Тэр талаар би сонсоогүй байна.








