
Монголын гимнастикийн холбоо шинэ Ерөнхийлөгчтэй боллоо
Гимнастик бол спортын суурь анхдагчдын нэг гэж хэлэхэд нэг их хол зөрөхгүй болов уу. Иймээс ч спортын энэ төрлөөр Монгол Улсад хүүхэд, залуучууд идэвхтэй хичээллэдэг.
Монголын гимнастикийн салбарт онцлох үйл явдал болж, 2026 оны 3-р сарын 21 нд Монголын гимнастикийн холбооны ээлжит IV чуулган амжилттай зохион байгуулагдлаа. Тус чуулганаар уран сайхны гимнастик, аэробик болон нийтийн биеийн тамирын салбарт олон жилийн турш үр бүтээлтэй ажилласан Оюунбат овогтой Болор-Эрдэнийг Монголын гимнастикийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгосон байна.

О.Болор-Эрдэнэ нь биеийн тамирын багш, гимнастикийн дасгалжуулагч мэргэжилтэй, спортын салбарт 30 гаруй жилийн туршлага хуримтлуулсан, Олон улсын хэмжээний мастер цолтой тамирчин юм.
Тэрбээр 1993 онд БНАСАУ-ын Пхьенян хотод болсон олон улсын тэмцээнээс эх орондоо анхны уран сайхны гимнастикийн хүрэл медалиудыг авчирч байсан туршлагатай. Мөн тэрээр төрийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын судалгааны багт удирдах албан тушаал хашиж ирсэн бөгөөд одоогоор “Сити ресорс” ГХО ХХК ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Түүнийг холбооны Ерөнхийлөгчөөр сонгосноор Монголын гимнастикийн хөгжлийг шинэ шатанд гаргаж, олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.


Харин тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Олон улсын шүүгч, дасгалжуулагч Батмөнхийн Оюун ажиллахаар сонгогджээ.
Түүний хувьд МГХ техникийн хорооны даргаар 2015-2020 онуудаад, улсын шүүгчээр 25 жил, ОУ шүүгчээр 2009 оноос одоог хүртэл 17 жил, Монголын гимнастикийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр 2015 оноос хойш 11 жил ажилласан туршлагатай.
Мөн тамирчнаар 1983-2000 онуудад ( спортын гимнастик, уран сайхны гимнастик, нийтийн гимнастик, аэробик гимнастик)
- Дасгалжуулагчаар 2001-2011 онуудад
- Олон улсын шүүгчээр 2009 оноос одоог хүртэл
- Холбооны удирдах зөвлөлийн гишүүн 2015 оноос одоог хүртэл
- Аэробик гимнастикийн ОУШүүгч
Ажлын туршлага:
Дотоодод жил бүр болдог Аэробик гимнастикийн хот, улсын тэмцээнүүдэд 2015-2020 онуудад зохион байгуулж ерөнхий шүүгч хийсэн. 2015 оноос одоог хүртэл мөн шүүгчээр ажиллаж байна.
-Олон улсын Монголиан опен (2016) ази тивийн тэмцээнүүд Азийн аварга шалгаруулах тэмцээн (2017), Азийн цомын тэмцээн (2018) онуудад МУ-д анхлан зохион байгуулахад идэвхи зүтгэлтэй зохион байгуулж оролцон шүүж ажилласан.
-Нийтийн гимнастикийн хүрээнд 2015 онд АХ-95 жилийн ойн нээлтийн баяр наадмын тоглолтонд 480 , 2016 онд 350 оюутан залуусыг тоглолтонд хамруулж байсан.
-ОУ-ын шүүгч 2009 оноос хойш болж ажиллахдаа жил бүр 2-3 удаа оу болон тив дэлхийн хэжээний тэмцээнүүдэд тасралтгүй явж ажилласан. Мөн Япон улсад Дэлхийн цомын тэмцээнд-2022 онд Лайт клубын тамирчин Ч.Батбуяны замын зардлын 50 хувийг зохион байгуулагч улсаас гаргуулан оролцуулан МУ-ын тамирчин Дэлхийн цомоос “ Мөнгөн” медаль хүртэж байсан.
Тодотговол, тэрбээр 1983 оноос тамирчин болж өдийг хүртэл гимнастикийн спорттой холбоотойгоор тасралтгүй 43 жил бүхий л түвшинд ажиллаж байна.
Ингээд 11 жилийн дараа Монголын гимнастикийн холбоог салбартаа олон жил ажиллаж, тамирчны гараанаас өдгөөг хүртэл олон зам давааг амжилттай туулж ирсэн, дайчин бүсгүйчүүд удирдахаар болж байна.
Гимнастикийн спортод Монголын тамирчдын амжилт илүү өсөн дэвжиж, амжилт ялалтаа буухиална гэдэг итгэлээр цаг хугацаа л тэднийг ажлын бүтээлийг шүүн, бодитоор харуулах бизээ.









Монголын гимнастикийн түүчээ, салбартаа тэргүүлэгч мундаг бүсгүйчүүд энэ салбарынхаа удирдлагууд болсонд баяртай байна ! Ажлын амжилт хүсье !
Монголын гимнастикийн түүчээ, салбартаа тэргүүлэгч мундаг бүсгүйчүүд энэ салбарынхаа удирдлагууд болсонд баяртай байна ! Ажлын амжилт хүсье !
Salbartaa terguuleh mundag busguichuul
Бага наснаасаа эхлэн спортын гимнастик уран сайхны гимнастикаар хичээллэж эхэлсэн бие сэтгэлээрээ Гимнастикийн олон төрлийг мэдэрсэн , олон жилийн туршлагатай, зохион байгуулах чадвартай,алсын хараа бодлого зорилготой сайхан бүсгүйчүүддээ Олимпийн 2 төрлийг бодлогоор сайн дэмжээсэй , залуу дасгалжуулагч нарын ажлын орчин амьдралын нөхцөл байдалд судалгаатай ажиллаж, урам дэм өгч байгаарай.