
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг өнөөдөр 14:00 цагаас эхлэн хуралдаж байна.
Өнөөдөр товлогдоод байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар УИХ-ын дарга Н.Учрал хойшлуулж буйгаа мэдэгдсэн. Сөрөг хүчин болох Ардчилсан намаас УИХ-ын дарга Н.Учралыг суудлаасаа буух ёстой гэж үзэж буйгаа илэрхийлж, чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэдний зүгээс Н.Учрал нь МАН-ын даргын үүргийг давхар гүйцэтгэж байгаа нь олон намын төлөөлөл бүхий парламентыг удирдах боломжгүй гэж үзэж буйгаа онцолсон байна.
Харин МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал 14:00 цагаас бүлэг хуралдаж, улс төрийн тодорхой шийдвэр гаргана гэж мэдэгдсэн байна. Тус хуралдаанаар Засгийн газартай холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Бүлгийн хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын цагийг товлох аж.
УИХ дахь АН-ын бүлгээс тавиад буй УИХ-ын дарга Н.Учралыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шаардлагыг ч хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргаж магадгүй байна.
М.Солонго







