Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм

АН-ын бүлгээс мэдээлэл хийж байна.
АН-ын дарга, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “УИХ-ын чуулган хоёр дахь долоо хоногтоо хуралдахгүй байна. АН 42 гишүүнтэй. МАН болоод тэдний хамтралд байгаа намуудын гишүүдийн тоо 80. Чуулган хуралдах бүрэн боломжтой. 80 гишүүнтэй МАН-ын хамтрал чуулганы хуралдаандаа оролцохгүй, ирц хүрэхгүй байна гэдэг нь “МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын индрээс буу” гэсэн АН-ын шаардлагыг зөв зүйтэй гэж УИХ-ын олонх үзэж байна гэсэн үг. Тиймээс МАН бидний шаардлагыг биелүүлэх ёстой. Бид Н.Учралыг өөрөө сайн дураараа ажлаас чөлөөлөгд гэсэн шаардлагыг тавьж байгаа. Чөлөөлөгдөх ёстой гэсэн зарчмын шаардлагыг хүлээж авахгүй бол бид огцруулах арга хэмжээнд орно” гэлээ.







