
“Нүүрсний” гэх тодотголтой 11 хүнд холбогдох эрүүгийн хэргээр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасах, 3 жил 9 сар хорих ялыг давж заалдах шатны шүүхээс ногдуулсан байдаг. Ийнхүү түүний хорих ялын хугацаа дуусаж, энэ долоо хоногт суллагдах нь ээ.
Харин өнгөрөгч хоёрдугаар сарын 28-нд түүнтэй цуг хоригдсон УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаад буй билээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг ойрын үед суллагдана.
ШШГEГ-ын дарга А.Намсаманд хэвлэлд өгсөн ярилцлагадаа,
“Шүүхээс оноосон хорих ялыг биеэр эдлээд, мөн манай улсын хуульд заасны дагуу хэрэгтнийг ажил хөдөлмөрөөр хангаж шагналын хоног олгодог. Дээрх шагналын хоног үндсэн ялын оноосон хоногт тооцогддог. Мөн хэрэг мөрдөн шалгагдаж байх хугацаанд дөрвөн зуу гаран хоног урьдчилан хоригдсон байсан. Тэр цагдан хорих байранд хоригдсон хоногууд хорих ялд орж тооцогддог дээрх хоногууд болон биеэр эдэлсэн хугацаатайгаа нийлснээр Б.Ганхуяг ойрын үед суллагдах тооцоо байна” гэлээ.







