Израил Иранд цохилт үзүүлжээ

Америкийн R&B дуучин Крис Брауныг 2023 оны 2-р сард Лондон хотын нэгэн шөнийн клубт болсон хэрэг явдалтай холбоотойгоор Английн Манчестер хотын цагдаагийн газраас баривчилжээ.
Түүнийг бусдын биед санаатайгаар халдаж хүнд гэмтэл учруулсан хэрэгт буруутгаж байгаа ба Лондон хотын цагдаагийн газар болон Хааны прокурорын албаны мэдээллээр тэрээр энэ баасан гарагт шүүхэд дуудагджээ.
36 настай Крис Браун 2023 оны 2-р сарын 19-нд Лондон хотын Tape нэртэй шөнийн клубт хөгжмийн продюсер Эйб Диауд архины шил барин халдсан аж.
Крис Брауны хувьд Их Британи улсад ирэх 6, 7-р сард аялан тоглолтоо хийхээр зарласан ба үүнтэй холбоотойгоор өнгөрсөн лхагва гарагт Манчестер хотод ирсэн байжээ.