
Саяхан Ерөнхий сайдын 22 настай хүүгийн найз бүсгүй инстаграм сторидоо, найз залуугаасаа брэндийн цүнх, бөгж авсан тухайгаа бичиж, үнэтэй брэндийн эд зүйлийн зургийг хуваалцсан нь олны анхаарлыг татсан. Улмаар олон нийтээс “Ерөнхий сайдын хүү ямар орлогоор тансаг хэрэглээтэй амьдардаг вэ? Хэний, ямар мөнгөөр найз бүсгүйдээ бэлэг авч өгсөн бэ гэх асуулт хөндөгдсөн.
Харин тухайн бүсгүйн аав өчигдөр 24цаг.мн сайтад “Би 27 жил бизнес хийсэн хүн. Энэ бэлгийг охиноо эрхлүүлж авч өгсөн” гэж тайлбар хийлээ. Охины аав үнэтэй машин, цүнх, хувцас зэргийг өөрийн орлогоор авч өгснөө ийнхүү тайлбарлалаа.
Сүйн бөгжийг нь ч бас охины аав авч өгөв үү?
Гэсэн ч охины өөрийн сторид дурдсан “Найз залуу” гэдэг үг олон нийтийн хардлагыг дэврээн, энэ тайлбар хангалттай нотолгоо болж чадах эсэх тухай хэлэлцүүлэг үргэлжилсээр байна. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын хүү, Ерөнхий сайдын зүгээс энэ мэдээлэл цахим орчинд цацагдсанаас хойш дөрвөн өдөр өнгөрөхөд нэг ч тайлбар хэлсэнгүй. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн эхнэрээ “эрхлүүлж” буй мөнгө татвар төлөгчдийнх биш бол орлогоо нотлохыг олон нийт шаардаж байна. Бид сэтгүүл зүйн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Засгийн газрын хэвлэлийн албанаас тайлбар авахыг хүссэн ч татгалзсан юм. Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу
Энэ мэт явдал нь улс төрчдийн болон тэдний гэр бүлийн хөрөнгө, хэрэглээ, орлогын ил тод байдал ямар чухал сэдэв болохыг дахин сануулж буй.