ФОТО: Будапештад “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” болж байна

Азийн хамгийн хүчирхэг лигүүдийг нэгтгэсэн “East Asian Super League”-ийн 2025-2026 оны улиралд манай улсын хоёр баг багтаад буй.
“East Asian Super League” нь ФИБА-д хүлээн зөвшөөрөгдсөн хамтын ажиллагаатай бизнес лиг юм. Тодруулбал, нэг баг нэг улиралд 6 тоглолт хийх бөгөөд үүнээс гурвыг нь өөрийн талбайд, гурвыг нь зочлон тоглоно. Тэгвэл өнөөдрөөс эхлэн манай хоёр баг эзэн багаар эх орондоо гурван тоглолтуудаа хүлээн авах юм. Тодруулбал , Бишрэлт Металл баг NS Matrix багийн эсрэг хариу тоглолтоо хийнэ. Тоглолт 17:00 цагаас М банк арена болно.
Сонирхуулахад, шагналын сан 2.5 сая доллар байдаг бөгөөд хожил бүрээсээ бонус авах зэрэг олон боломжуудтай гэж Монголын Сагсан Бөмбөгийн холбооноос мэдээлж байсан юм.