Тусгаарлах зурвасыг давж эргэн, эсрэг урсгалд явсан машинуудыг мөргөжээ

Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна. Уг уулзварын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд одоо байгаа дулааны шугамыг шилжүүлэх, өөрчлөх, авто зам доогуур орсон ус хангамж, ариутгах татуургын шугамыг хүчитгэж хамгаалах, холбооны болон цахилгааны худаг сувагчлалыг хамгаалах, шилжүүлэх, шинээр байгуулах, авто замын борооны ус зайлуулах шугамыг шинээр барих зэрэг инженерийн шугам сүлжээний ажлыг хийнэ.
Тодруулбал, дулааны шугамыг шилжүүлэх, өөрчлөх ажлыг өнгөрсөн сарын 21-ний өдөр эхлүүлсэн бөгөөд өчигдрийн байдлаар дулааны худаг хоорондын сувагчлал, газар шороо, ухмалын ажил, худгийг төмөр бетоноор цутгаж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС