Сувилагч нар “Сувилахуйн хөгжлийн ордон” баригдаагүй асуулаар мэдээлэл хийнэ

25-р эмийн сангийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөний засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд 25 дугаар эмийн сангийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийг 5 дугаар сарын 9-ний 22:00 цагаас 10-ны өдрийн 22:00 цагийн хооронд хааж засварлана.
5 дугаар сарын 10-ны 22:00 цагаас 12-ны өдрийн 06:00 цагийн хооронд авто замын урд хэсгийг хааж асфальтбетон хучилтын ажил хийж гүйцэтгэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
