Говийн бүсийн алслагдсан 13 цэгт сүлжээ оруулна

Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын хүн амын тоо өсөж, хаяагаа тэлсээр байна. Даланзадгад сумын Гурван сайхан хороолол нь аймгийн төвөөс алслагдмал, шинэ суурьшлын бүсэд хамаардаг. Гурван сайхан хороололд 200 хүүхдийн шинэ цэцэрлэг баригдсанаар хүүхдүүд хол зам туулалгүй, тав тухтай орчинд сурч хүмүүжих нөхцөл бүрдлээ.
“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн (ГОХДС) 4.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдсан 33 дугаар цэцэрлэг нь 2024 оны 9 дүгээр сарын 1-нээс найман бүлэгтэй үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

• AR Puzzle технологитой 8 анги танхим
• Урлагийн заал, хөгжмийн тоног төхөөрөмжтэй
• 200 хүүхдийн хоол үйлдвэрлэх хүчин чадалтай гал тогоо
• Шимт хөтөлбөртэй 3 бүлэг
• Багш бүрт зориулсан зөөврийн компьютер
• Гадна тоглоомын талбай