
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас Ангууч буюу Б.Баттөрийг тус сангийн Өсвөр үеийн хүүхэд, залуучуудын Элчээр томилсон байна.
Б.Баттөр 2021 оноос эхлэн НҮБ-ын Хүүхдийн Сангийн олон үйл ажиллагаа, санал санаачилгыг дэмжин ажиллаж, арга хэмжээнүүдэд оролцож ирсэн. Тэрээр манай байгууллагын анхны хандивлагч нарын нэг бөгөөд спортоор дамжуулан хүүхдүүдийг чадавхижуулах Жиу Жицүгийн клуб байгуулах, хүүхдүүдэд ЧИП багц хандивлах зэрэг олон ажлуудыг хийжээ.
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас “Түүний тууштай байдал нь хүүхэд бүрд илүү гэрэл гэгээтэй, хүртээмжтэй ирээдүйг бүтээхэд тусална гэж найдаж байна. Бид хамтдаа хүүхдийн эрхийг хамгаалж, боломжуудыг нь өргөжүүлж, хүсэл мөрөөдлийг нь биелүүлэхэд нь туслах болно” хэмээжээ.
Г.ХҮСЛЭН