
Эверестийн ноён оргилд гарахыг зорьж буй олон мянган уулчид байдаг. Тэгвэл тэдгээрийн дунд хамгийн анхны гэх тодотголыг авах нь маш том нэр хүнд билээ. Тэгвэл Эверестийн оргилд гарсан анхны хүмүүс гэх тодотголд хүрэхээр 1924 онд сэтгэл шулуудан авирсан Их Британийн хоёр уулчид бол Жорж Маллори болон Эндрю Ирвинтэй нар юм. 37 настай Жорж Маллори, 22 настай Эндрю ‘Сэнди’ Ирвин нар 1924 оны зургаадугаар сард дэлхийн хамгийн өндөр ууланд авирах үеэр сураггүй алга болжээ. Тэднийг зургаадугаар сарын 8-9 хавьцаа амь эрсдсэн гэж үздэг байна. Харин 75 жилийн дараа 37 настай Жорж Маллоригийн цогцосыг олсон байна.
Тэд Төвд талаас Эверестийн оргилд гарахыг оролдож байжээ. Дэлхийн ноён оргил хүйтэн цэгт олон арван уулчдын цогцос одоог хүртэл байсаар буй. Мэдээж тэдгээрийн буулгаж авах нь хүндрэлтэй байдаг аж.
- Жорж Маллоригийн хөрөг зураг
- Эндрю Ирвинийн хөрөг зураг
1999 онд Маллоригийн цогцсыг оргилоос 2000 фут зайд олж илрүүлж, судлаачид Ирвинийн шарилыг хаана байсан гэж үзэж байгаагаа хэлэхэд тэдний аяллын хувь заяаны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх найдвар дахин төрж байв. Гэсэн хэдий ч Маллоригийн цогцос алга болж, Ирвинийг олох гэсэн олон оролдлого талаар өнгөрсөн ба түүнээс хойш тэдний биеийг хөдөлгөсөн гэсэн цуурхал гарчээ. Цуурхалд хятадын уулчдыг Маллоригийн цогцсыг хөдөлгөсөн хэмээн буруутгадаг байна.
Жорж Маллори, Эндрю Ирвин нар хамгийн сүүлд Эверестийн оргилоос 800 метрийн зайд амьд эсэн мэнд буй зураг байх агаад түүнээс цааш сураг тасарчээ.


Зураг дээр: 1924 оны Эверестийн экспедицийн гишүүд арын эгнээнд (зүүнээс баруун тийш) – Эндрю Ирвин, Жорж Маллори, Эдвард Нортон, Ноэл Оделл, Жон Макдоналд нар. Урд эгнээ (зүүнээс баруун тийш) – Эдвард Шеббер, Жеффри Брюс, Ховард Сомервелл, Бентли Бетхэм


Жорж Маллоригийн шарилыг (зураг дээр) 1999 онд Америкийн уулчин уулын оройноос 2000 метрийн зайд олжээ.