
Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилга, “Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд нийслэлийн иргэдэд ээлтэй, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэглээг дэмжих зорилгын хүрээнд MMS LLC, MMS Engineering LLC нь Монгол улсад анхны НОГООН барилгын LEED гэрчилгээтэй цахилгаан автомашин цэнэглэх станц бүхий NEXUS EV STATION төслийг танилцуулж байна.
Төслийн хүрээнд Монгол орны төв суурин газрууд, эдийн засгийн гол коридорууд, аялал жуулчлалын үндсэн чиглэлийн авто замууд, уул уурхайн бүсүүд болон хилийн боомтуудыг хамарсан нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна.
Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөсөн.


Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамааралгүйгээр цэнэглэх боломжийг нэмэгдүүлж, орон нутагт цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгоно.




“NEXUS EV STATION – ТАСГАН” төсөлд сэргээгдэх эрчим хүчний бие даасан эх үүсвэр, батарей хуримтлуурын систем, өндөр хурдны цахилгаан автомашины цэнэглэгчээс гадна 24 цагийн ая тухын дэлгүүр, ариун цэврийн өрөө, автомат худалдааны төхөөрөмж, хоол хүнс, уух зүйлс, эмийн сан болон жолооч нарт зориулсан түр амрах хэсгийг нэг дор цогцоор шийдсэн.


➢ 410 киловаттын суурилагдсан хүчин чадалтай нарны хавтан,
➢ 300 киловаттын инвертерын систем,
➢ 430 киловатт-цагийн батарей хуримтлуурын систем,
➢ 720 киловаттын суурилагдсан хүчин чадал бүхий дөрвөн цахилгаан автомашин цэнэглэх хошуутай.


➢ Шатахууны хэмнэлт 159,300литр/жил
➢ Жилд 7200 мод тарьсантай тэнцэхүйц байгаль орчны үр өгөөж бий болгон
Мөн энэхүү төсөл нь байгаль орчин, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал болон орон нутгийн хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг харилцан уялдаатайгаар шийдвэрлэх шинэ боломжийг бий болгож байна.
Өнөөдөр Тасганаас эхэлж буй энэ өөрчлөлт маргааш Монгол орныг бүхэлд нь холбосон ногоон дэд бүтцийн шинэ үе болно.
Ногоон ирээдүйг хамтдаа бүтээцгээе.






















