
Аливаа улсын нэрийн хуудас бол спорт, урлагийн салбар. Тэгвэл гоозүйн илэрхийлэл, тухайн хүнийг мэдрэмж, авьяасыг цогцоор нь илтгэдэг бүжгийн спортынхон завгүй өдрүүдийг өнгөрүүлж байна.
Өнгөрөгч 4 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнээ амжилттай зохион байгуулсан тус холбооныхон онцгой, шинэ содон мэдээтэй.
Учир нь Дэлхийн болон Азийг төлөөлж буй топ хосыг Монголдоо урьж тус тэмцээний үеэр шоу үзүүлбэрийг үзүүлжээ.
Бид Монголын Бүжгийн спортын холбооны Дэд ерөнхийлөгч Г.Мөнхцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу? Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотын аваргын төлөө бүжгийн спортынхон өрсөлдлөө. Тус тэмцээний онцлог, шинэлэг зүйл нь юу байв?
-Монголын Бүжгийн спортын холбоо, НЗДТГ, НСУГ-тай хамтраад 21 дэх жилдээ энэ хотын АШТ-ийг хийлээ. Энэ нь Дэлхийн бүжгийн спортын холбооны латин бүжгийн чансааны хоёр дээр бичигдэж байгаа. Ерөөсөө дэлхийн болон Азийг төлөөлж байгаа топ хосыг Монголдоо урьж энэ тэмцээний үеэр шоу үзүүлбэрийг бүжгийн спорт сонирхогчдодоо хүртээсэн. Энэ үзүүлбэрээс ер нь Дэлхийн бүжгийн спортын холбооны тамирчдын ур чадвар, түвшин хаана явж байгааг бас дотооддын тамирчид маань илүү ойроос харах ийм боломжийг олголоо. Мөн шүүгчдийн бүрэлдэхүүндээ БНХАУ-ын шүүгч мөн Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын шүүгчийг авчирснаар бас шүүгчдийн бүрэлдэхүүндээ сэлгээ оруулж, энэ шүүгчдийнхээ шүүлтийн үр дүн дээр бид нар анхаарч байгаа ийм онцлогтой байлаа.
-Ойрын үед ямар тэмцээн уралдааныг дотооддоо зохион байгуулах вэ?
-Бид нар Хүүхдийн спортын наадмын дүүргийн сонгон шалгаруулалт тэмцээнийг зохион байгуулж байгаа. Ингэснээр 6 сарын 5-нд Хүүхдийн спортын наадмын бүжгийн спортын шигшээ тэмцээн зохион байгуулагдана. Энэ бол Улсын томоохон арга хэмжээнүүдийн нэг. Холбооны дараагийн арга хэмжээ бол энэ улирлын тэмцээний хаалт буюу 6 дугаар сарын 21, 22-нд зохион байгуулагдах “Монголиа Инспайр” тэмцээн байгаа. Энэ тэмцээн дээр бас бүжгийн спортоор хичээллэж байгаа хичээллэгчид маань энэ хагас жилийнхээ сургалтын үр дүнг авдгаараа онцлогтой байгаа. Мөн Монгол УАШ формейшний стандартлалтын бүжгийн УАШТ, энэ тэмцээний үеэр зохион байгуулагдах юм.


-Монголын бүжгийн спортынхон энэ онд Хилийн чанадад ямар тэмцээн уралдаанд оролцох вэ?
-Ер нь Дэлхийн спортын холбооны арга хэмжээнүүдэд манай тамирчид бол тасралтгүй, тогтмол оролцоотой байдаг. Яг энэ хугацаанд авч үзвэл сая 4 дүгээр сард сениор насны ангиллын, сениор хоёр насны ангиллын ДАШТ-д манай 3 хос бас анх удаагаа оролцоод ирсэн байна. Ингээд 6, 7 дугаар саруудад Азийн бас цуврал буюу дараалсан ийм тэмцээнүүд байгаа. Үүнд бол ААШТ Вьетнам улсын Хошиминь хотод зохион байгуулагдана. Үүний дараа Үшид залуучуудын насны ангиллын латины дэлхийн аварга мөн Грандсламын тэмцээнүүд гэх мэтчилэн зуны хөтөлбөрүүд маань тун завгүй байгаа.
Эдгээр тэмцээн болж байгаа газруудтай, улс орон маань ойрхон байгаа ийм давуу талыг ашиглаад бас дотоодын тамирчид маань энэ тэмцээн рүү маш идэвхтэй оролцдог байгаа.


Бүжгийн спортын холбооноос дасгалжуулагч, шүүгчдийнхээ ур чадьарыг нэмэгдүүлэхээр “сургалт бас дахин сургалт” системийг хэрэгжүүлж байна
-Танай холбооноос цаашдаа ямар чиглэл баримталж, ажиллах вэ?
-Бид харилцан туршлага солилцох гэхээсээ илүү мэдээллийг нь тамирчдадаа хүртээх сургалтын байдлаар энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Жишээ нь 1 дүгээр сард бид нар УАШТ-дээ Израил улсын шүүгчийг Светлена Твернова шүүгчийг багш дасгалжуулагч, шүүгчийн сургалтандаа удирдагч багшаар оролцуулахын зэрэгцээ УАШТ-ийхээ шүүгчээр ажиллуулсан байгаа. Ингэхээр бид нар Дэлхийн бүжгийн спортын холбоонд чадвартай сургалтыг явуулаад гаршсан ийм багш, шүүгч, тамирчдаар дотоодын бүжгийн спорт сонирхогчдынхоо ур чадвар мэдлэгийг дээшлүүлэхээр ажиллаж байгаа. Мөн сая Улаанбаатар хотын АШТ-ий араас за энэ дэлхийн латин бүжгийн маань топ хосууд, тамирчид, багш нарт маань зориулсан бас маш сонирхолтой, онцлог, дээрээс нь тийм системтэй сургалтыг өгсөн байна.


-Тэгэхээр шүүгч, дасгалжуулагч нарынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд түлхүү анхаарч байгаа гэсэн үг үү?
-Тун удахгүй буюу 5 дугаар сарын 20, 21-нд Дэлхийн бүжгийн спортын холбооны шүүгч Испани улсын мэргэжилтэн Карина Рубё, мөн багш дасгалжуулагч, шүүгч, тамирчдад маань хичээл орохоор дараагийн төлөвлөгөө маань гараад байгаа. Тэгэхээр бид нар илүү хамтарсан бэлтгэл хийх биш, илүү сургалтын систем рүү энэ олон улсын шилдэг мэргэжилтнүүдийн мэдлэгийг дотоодынхоо тамирчдад олгож байгаа.


-Хотын хэмжээнд бүжгийн спортоор хэдэн хүн хичээллэж байна вэ?
-Улаанбаатар хотын хэмжээнд яг одоогоор зөвхөн нэг өдрийн бүжгийн спортын тэмцээнд 450 гаруй оролцогчид байна. Энэ бол хичээллэгчдийн тоо бус зөвхөн тэмцээнд оролцогчдын тоо. Ингэхээр энэ тооны ард дор хаяж 900 гаруй бүжгийн спорт сонирхогч, хичээллэгчид байгаа. Одоо Улаанбаатар хотод Монголын бүжгийн спортын холбооны үйл ажиллагаа явуулж байгаа 12 клуб бий. Албан ёсны гишүүн байгууллага гэсэн үг. Бүжгийн спортоор нөгөө хичээллэж бие бялдраа хөгжүүлье, гоо зүйн боловсрол олж авъя гэсэн маш олон хүмүүс байгаа. Тэгэхээр дор хаяж 1000 хүн Улаанбаатар хотод бүжгийн спортоор хичээллэж байна.


Мэргэжлийн тал руугаа суралцаж буй 200 гаруй бүжгийн спортын тамирчин байдаг
Харин мэргэжлийн тал руугаа ур чадвараа илүү сайжруулан, тэмцээн уралдаанд оролцож буй 200 гаруй бүжгийн спортын тамирчин бий.


-Дараагийн шат ахиж буй бүжгийн спортын дэшлийг та хэрхэн харж, тодорхойлж байна вэ?
-Ерөөсөө бид нарын хамгийн гол үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа сайжруулахыг оролдож байгаа нэг зүйл ерөөсөө манай бүжгийн спортын хос болон соло тамирчдын ур чадвар. Энэ бол одоо сүүлийн жилүүдэд Монголын бүжгийн спортын холбооны тамирчид Азийн тэмцээндэд аль хэдийн бас тодорхой амжилтыг үзүүлээд эхэлсэн байгаа. Ингэхээр бид нар дараагийн түвшин рүү яг үнэндээ бүжгийн спорт өндөр хөгжсөн энэ Европын орон руу тэ яаж тамирчид маань илүү өрсөлдөөнийг үзүүлэх вэ гэдэг үүднээс тасралтгүй гаднын удирдагч багшийг бас дотооддоо урьж ав авчирч тэд нарын мэдлэг мэдээллийг монголчууддаа хуваалцахыг хичээж ажиллаж байна.
Ярилцсанд баярлалаа.