
Оюутолгойн бүлэг ордын дэргэдэх “Онтрэ” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг хэрхэх асуудал УИХ, Засгийн газрын түвшинд томоохон сэдэв болж байна.
“Онтрэ” ХХК нь Канадад 1995 онд “Timpete Mining Corporation” нэрээр байгуулагдаж олон удаа нэрээ сольсоор 2005 онд “Онтре гоулд” болж байсан бөгөөд Оюутолгойн орд газрын яг хажууд хайгуулын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Тус компанийн хоёр тусгай зөвшөөрөлд багтах ордод
- 10339 тонн зэс,
- 759 тонн алт,
- 3317 тонн мөнгө,
- 190 мянган тонн молибден бий.
Оюутолгойн орд газрын дэргэдэх ордын 2 лиценз “Онтрэ”-д очих болсон түүх 2003 оноос эхлэлтэй юм. Анх тусгай зөвшөөрлүүдийг “Монгол газар” ХХК-ийн Ц.Мянганбаяр эзэмшиж байгаад Канадын “Онтрэ”-д шилжүүлсэн байна.
Маш их хэмжээний алт, зэс, молибдений нөөц бүхий газрыг эзэмшиж байгаа “Онтрэ” 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулахаас өмнө 2004 онд “Туркойз хилл ресурс” компанитай ашиг хуваах гэрээ байгуулж, эдийн засгийн үр өгөөжийн 80%-ийг Оюу толгой компани, 20%-ийг Онтре ХХК авахаар гэрээлжээ.
Ингээд 2009 онд Монголын Улсын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Уг гэрээнд Оюу толгойн 3 лиценз, Онтре ХХК-ийн эзэмшиж байсан 2 лиценз, нийт 5 линцензийн талбайга хамруулан гэрээ байгуулсан. Харин ашгаа хуваах гэрээ байгуулсан “Онтрэ”, Оюутолгой хоёрын гэрээ хэрэгжээгүй бөгөөд “Онтрэ” ашиг аваагүй гэх шалтгаанаар Арбитрын шүүхэд маргаан үүсгэж, ялсан юм.
Хамгийн гол нь Оюутолгойн ордод “Онтрэ”- г хамаатуулж болохгүй том шалтгаан нь 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу “Онтрэ” дэх талбайг ашиглах буюу монголчуудад ашиггүй байх хувилбарыг сонгох шахааг Засгийн газарт үзүүлж, Засгийн газар ч тэдний хэлсний дагуу зөвшөөрөх үйл явц өрнөж байна. Өөрөөр хэлбэл, “Онтрэ”-гийн орд дахь баялгийг олборлож, зарж худалдаалах бол Монголын одоогийн нөхцөл байдалд тааруулж, монголчуудад ашигтай цоо шинэ гэрээ байгуулах ёстой юм.
“Оюу толгойн ордын Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34%-ийг хариуцагч Эрдэнэс Оюу толгой компани 80%-ийг эзэмшиж байгаа гэсэн үг. Харин 20%-ийн асуудлыг яах вэ гэдэг асуудал үүссэн. Одоогоор Онтрэ ХХК-ийн 2 ашиглалтын лицензийг Оюу толгой компани руу шилжүүлэх асуудал үргэлжилж байгаа. Одоогоор Засгийн газрын зүгээс Онтрэ ХХК-ийн 2 лицензийг хэрхэх талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна. Харин Онтрэ ХХК-ийн зүгээс эдийн засгийн үр ашгийн 20% дээр ногдох 34%-ийг Монголын талд шилжүүлэхэд бэлэн гэсэн байр суурьтай байгаа гэж ойлгосон.” гэсэн юм.
Засгийн газар, түүнд ногдох 34%-ийг эзэмшигч Эрдэнэс Оюу толгой компани, салбарын сайд нар Онтре ХХК-тай яриа хэлцэлээ эрчимжүүлэх, Онтре ХХК-д ногдох ашгийн 20%-д Монголын хувь хэмжээг хэрхэн тогтоох тал дээр тодорхой шийдэл гаргаагүй байгаа.
Эх сурвалжийн мэдээллээр Онтре ХХк-ийн зүгээс 20%-д ногдох 34%-ийн эзэмшлийн хэмжээг Монголын Засгийн газарт өгөх боломжтой гэж байгаа ч манай улсад ашиггүй нөхцөл тавьж байгаа аж.
Мөн Оюутолгойн гүний уурхайн туннелийн байгууламж Онтре ХХК-ийн лицензтэй талбайн хилд тулаад ирчихсэн тул асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг онцолж, Оюутолгой ХХК болон Рио Тинто компаниуд энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхгүй бол гүний уурхайн төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж, чиглэлийг өөрчлөхөд хүрэх бөгөөд ингэснээр Монгол Улсын өгөөж хүртэх хугацаа улам хойшилно гэсэн асуудал тавьж байгаа аж.
Дээрх зураг дээрх Жавхлант, Шивээ толгой гэсэн 2 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд Онтре ХХК эзэмшиж байгаа бөгөөд 1, 2 гэж тэмдэглэсэн хэсэгт гүний уурхайн туннелийн байгууламжийн бүтээн байгуулалтын ажил тулсан байна.