Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ

Энэ сарын 28, 29-нд Богдхан ууланд зэрлэгшсэн нохой устгал болон барих ажлыг хийж гүйцэтгэх аж. Иймд иргэдийг өнөөдөр, маргааш Богдхан ууланд гарахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас зөвлөжээ.
Иргэн та тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтандаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгах тал дээр анхаарч хамтран ажиллана уу. “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуульд заасны дагуу нохойгоо уяагүй байлгаснаас гарах хариуцлагыг тухайн нохойны эзэн өөрөө хариуцах юм.
Х.БАТ









