Улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ

“IEM Мельбурн” тэмцээний хагас шигшээ шатны тоглолтууд өчигдөр /2025.04.26/ болсон. Эхний тоглолт Саудын Арабын “Falcons” болон Германы “MOUZ” багуудын хооронд болж, “m0NESY”-г нэгтгэсэн “Falcons” баг өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай хожиж, гранд финалд шалгарав.
Харин хоёр дахь тоглолтод манай улсын “The MongolZ” баг 0-2 гэсэн харьцаатай Францын “Vitality”-д ялагдаж, “IEM Мельбурн” тэмцээнд гурав, дөрөвдүгээр байраар тэмцээнээ өндөрлүүллээ.
Өнөөдөр гранд финалын тоглолтод “Vitality” болон “Falcons” багууд тоглохоор боллоо.