
Миний хувьд ард иргэдийн төлөөлж байгаа гишүүнийхээ хувиар УИХ-ын хууль, дэгийн тухай хууль, Үндсэн хууль заасныхаа дагуу Ерөнхий сайд буюу Засгийн газраасаа холбогдох мэдээллийнх нь дагуу асуулт асуусан.
Би Баялгийн сантай холбоотой асуудал ярьсан. 2030 он гэхэд гурван их наяд орчим төгрөг бүрдүүлнэ гэж хэлсэн дээр нь голлож асуултаа асуусан. Өнөөдрийн байдлаар бүх үзүүлэлтүүд буурлаа, багаслаа. Наад зах нь орлого олоод, энэ нь ашигтай ажиллаж байж Монгол Улс нэмэхтэй гарч байж, нэмэхээсээ сан руугаа мөнгө төвлөрүүлдэг. Өнөөдрийн байдлаар буюу эхний гурван сарын байдлаар манай улс хасах баланстай явж байгаа. -353 тэрбумын алдагдалтай явж байгаа.
Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал тэр үед 1.6 их наядын нэмэхтэй байсан. Харин энэ жил хасах. Ийм байдалтай байхад Баялгийн сан бүрдэх үү.
Хоёрдугаарт иргэддээ хуваарилж байна гээд иргэддээ амсуулах төдий 145 мянган төгрөг хуваарилаад бүгдийг нь хөрөнгийн эзэд болгоод бүртгэчихсэн. Гэтэл ямар юмных нь хөрөнгө эзэмших вэ дээ, манай иргэд. Тараасан 125 мянган төгрөгөөр нь хөрөнгө эзэмшигч болгоод байгаа. Ингэж иргэдээр тоглож тохуурхаж болохгүй гэдэг зүйлийг хэлсэн. Татварын дарамтанд иргэд бид үгээ хэлж, үсээ маажиж байна шүү дээ. Энэ дээр та бүхэн арга хэмжээ авдаггүй юм уу гээд мессеж бичиж байна. Тэр утгаараа бид иргэдийг үгийг илэрхийлдэг юм аа. УИХ-ын индэр гэдэг чин бидний улс төрждөг талбар биш. Харин ч иргэдийнхээ төлөө өөрийн бүрэн эрхийн хүрээнд УИХ-аасаа асуулт асуудаг. Би хууль зөрчөөгүй. Бид дандаа иргэдийн юу хүсэж байгааг л хэлж байгаа. Эсвэл иргэд өөр юм яриад байгаа юм уу. Би гайхаж байна” хэмээлээ.