
Олон Улсын мастер Б.Мөнгөнтуул эмэгтэйчүүдийн гранприд аравдугаар байр эзэлж, 4000 еврогийн шагнал хүртэв
Олон улсын шатрын холбооноос зохиодог эмэгтэйчүүдийн гранпри цувралын 2024-2025 оны улирлын тавь дахь тэмцээн Энэтхэгийн Пуна хотод болж өндөрлөв.
Монголын цахим спортын “The MongolZ” багт саяхан нэгдсэн, Олон Улсын мастер Б.Мөнгөнтуул аравдугаар байр эзэлж, 4000 еврогийн шагнал хүртжээ. Тэрбээр сүүлийн өрөгт Энэтхэгийн их мастер Харика Дронаваллитай тоглон тэнцсэнээр 3.0 оноотой тэмцээнээ дуусгажээ.
Пунагийн цувралд Б.Мөнгөнтуул есөн өрөг тоглохдоо хоёр хожил, хоёр тэнцээ, таван хожигдолтой энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүлэв. Ингэснээр түүний хувьд эмэгтэйчүүдийн гранпри тэмцээний 2025 оны улиралд 20 оноос цуглуулснаар эрэмбийн 11 дүгээр байрт жагсаж эхэллээ.