
“CS2”-ийн ээлжит томоохон тэмцээн болох “IEM Мельбурн” тэмцээн Австралид болж байна. Тус тэмцээн 300 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд нийт шилдэг 16 баг оролцож байгаа юм.
Монголын “The MongolZ” баг өчигдөр буюу /2025.04.22/ плей-оффын эрхээ аваад буй.
Харин өнөөдөр Германы “MOUZ” багийн эсрэг хэсгийн аваргын төлөөх тоглолтоо хийсэн. Ингэхдээ хожсон баг нь шууд хагас шигшээд шалгарах байсан. Харин хожигдсон баг нь плей-оффын эхний шатнаас тэмцээнээ үргэлжлүүлэхээр байлаа.
Тэгвэл “Mirage” болон “Nuke” мап дээр болсон тоглолтонд “MOUZ” баг 2-0 харьцаатай өрсөлдөгчөө хожжээ. “The MongolZ”-ийн хувьд мап өрсөлдөгч багаасаа илүү тоглолттой эхлүүлсэн ч хэмнэлээ хадгалж чадсангүй.
“The MongolZ” баг плей-ффын шатанд Украины “NAVI”-тай учраа таарах магадлал өндөр байгаа ажээ.