Танилц: Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд

Футзалын оюутны улсын аварга тамирчид тодорлоо
Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Монголын Оюутны Спортын Холбооны хамтын ажиллагааны хүрээнд МХБХ-ны Футзалын Ордонд Оюутны 7 дугаар Их Наадмын Футзалын аваргын тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээн энэ сарын 15-17-ны өдрүүдэд болж шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээнд нийт 11 их, дээд сургуулийн баг тамирчид өрсөлдсөнөөс шигшээ шатанд Рояль Олон Улсын Их Сургуулийн баг тамирчид аваргаар тодорч, алтан медаль хүртлээ.
Рояль Олон Улсын Их Сургуулийн баг тамирчид футзалын аваргаа тодорч, цом өргөв.
Монголын Оюутны спортын холбооноос дотооддоо 10 төрлөөр улсын аваргуудаа тодруулж буй.
Одоогийн байдлаар спортын 10 төрлөөс 6 төрлийн медалийн эзэд тодроод байна. Харин энэ сарын 19-20-ны өдрүүдэд ШУТИС-ийн спорт зааланд сагсан бөмбөгийн 3х3 төрлийн оюутны УАШТ болно.
Энэ сарын 26-27-нд таеквондо, ирэх тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд модон бөмбөг, 10-11-ний өдрүүдэд жүдо бөхийн оюутны улсын аваргууд тодрох тус тус хуваарьтай байна.






