
Хангайн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх Засгийн газрын тогтоол баталсан талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ.
Тэрээр, Хангайн бүсийн зөвлөгөөнийг Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийг хамруулан зохион байгууллаа. Зөвлөгөөнд хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, тус аймгуудын ИТХ-ын төлөөлөгчид, аймаг, сумдын Засаг дарга нар, мэргэжлийн холбоод, ААН-үүд, хувийн хэвшлийнхний төлөөлөл оролцсон.
Хангайн бүсийн хөгжлийг аялал жуулчлалын төвлөрсөн бүс болгон хөгжүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын хүрээнд зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. Үүнд,
- Хангайн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд жижиг ААН-үүдийг дэмжих “Хөгжлийн гүүр” төсөл хэрэгжүүлнэ.
- Төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг 2025 онд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэж, шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар боллоо. Тус Ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ахална.
-
Мөн Хангайн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр Байдрагийн УЦС-ын төслийн байгаль орчны нарийвчилсан судалгааг гаргах асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэн.
-
Бүсийн аймаг тус бүрд 10 мвт-ын нар, 20 мвт/цаг батарей хуримтлуурын станцын төсөлд шаардлагатай ТЭЗҮ-г нь боловсруулж 2026 онд багтаан шаардлагатай санхүүжилтийг улсын төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхийг Монгол Улсын Сангийн сайдад даалгаж ирэх оны төсөвт суулгахаар ажиллаж байна” гэв.