
Өрөг нэвтрүүлгийн ээлжит дугаарт УИХ-ын гишүүн Ж.Баясгалан оролцлоо.
- УИХ-ын гишүүн болсноос хойших есөн сарын хугацаанд юу юу хийв?
- Яагаад төрийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг ажлын байраар хангадаггүй вэ? Гэх асуудлыг бид хөндөж ярилцсан юм.
Нэвтрүүлгийг бүтнээр доорх холбоосоор үзнэ үү.
.
-УИХ-ын гишүүн болсноос хойших есөн сарын хугацаанд юу юу хийв?
-УИХ-ын гишүүн болоод тангараг өргөснөөсөө хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. УИХ-ын захирамжаар 56 ажлын хэсэг гарсан. Үүн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдэх ажлын хэсгийг Саранчулуун гишүүн ахалж, миний бие ажлын хэсгийн нэг хэсэг нь болсон байгаа. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан хууль, конвенц хангалттай бий. Хууль нь тийм ч муу биш. Гэвч хэрэгжилт нь гол асуудал болдог. Хууль дээр юу дутуу байна вэ, юу нэмэх шаардлагатай байна вэ, юу нь олон улсын гэрээ, НҮБ-ын зөвлөлтэй таарах ёстой вэ гэдгийг илүү анхаарч байна. үүнийгээ хаврын чуулганаар өргөн барих байх. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзаж байгаа. зөвхөн хууль тогтоомжийн асуудлаар биш, бүх хууль тогтоомж дээр энэ хүмүүсийн эрх хөндөгдөж байх ёстой. Сурч боловсрох, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах зэрэгт хамаатай учраас яг тухайн хуулиуд дээр ажиллаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалсан хууль хангалттай ч хэрэгжилт НОЙЛ
Дээр нь маш чухал асуудал бол асрах үйлчилгээний асуудал байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө халамж авдаг, дээр нь асран хамгаалагч нь хөдөлмөр эрхэлж байгаа хэрнэ сард 392 мянган төгрөгийн халамж авдаг. 24 цаг асарч, бүх үйлчилгээг үзүүлснийхээ хариуд шүү дээ. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ч бага байна. Тэр байтугай амьжиргааны доод түвшнээс ч доогуур байна. Энэ асуудлыг бид хөндөж гаргах ёстой. Олдмол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч бий. Тэгвэл олдмол хөгжлийн бэрхшээлийг яаж цөөлөх юм бэ. Хоёрдугаарт эдгээр хүн яаж нийгэмтэйгээ ойртох ёстой вэ, хэрхэн нийгмээ хүртээмжтэй болгох вэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ л ээлтэй болчих юм бол монгол тэр чигээрээ сайхан улс болно гэсэн үг. Бид хуулийн хэрэгжилт дээр төвлөрч ажиллаж байгаа гэж ойлгож болно. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулж байгаа яам, төрийн байгууллага маш цөөхөн. 25 ажилтан тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй байх тухай хуульд заасан ч үүнийг төгс биелүүлсэн нэг ч яам байхгүй.
-Яагаад төрийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг ажлын байраар хангадаггүй вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй 111 мянган иргэнээс хөдөлмөрлөх боломжтой иргэний тоо өөр гарна. Нийт хөдөлмөрлөх боломжтой 13 мянган хүн ажил хийж байна. Тэд голцуу хувиараа л ажилладаг. Уг нь Монгол Улс 2017 оны 10 дугаар сард баталсан тогтоол бий. 25 ажилтан тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй байх тухай хуулийн заалт нь явсаар байгаад Хөдөлмөрийн тухай хуульд орчихсон.
Үүний хэрэгжилт нь төрийн байгууллага дээр 48 хувьтай явж байна. Тэдний хөдөлмөрлөх боломжийг хувийн байгууллага арай илүү олгож өгдөг. Яагаад хуулиа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхгүй байна гэхээр, хүсэхгүй байна л гэсэн үг шүү дээ. Зүгээр л хууль гаргаад орхичихсон. Хэрэгжилтийг нь хянах зохицуулалт ч байхгүйтэй холбоотой.
Монгол Улсад 880 хууль байна. Эдгээр хууль ард түмний аюулгүй байдлыг хангаж, ачааг нь хөнгөлөх учиртай. Шинэ хууль батлах хэрэгтэй исэх талаар асуулга явуулахад үгүй гэж байгаа юм. 880 хуулийг бид үүрээд ядарч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр заалтыг яагаад биелүүлэхгүй байна гэхээр хэрэгжилтийг шахахгүй байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд ядаж яамдыг шахах ёстой юм биш үү?
-Шаардаж байгаа. шаардаад эхэлсэн байгаа. Хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 0.1 хувь нь удирдах албан тушаал хашдаг. Дандаа үйлчилгээний ажил хийлгэдэг. Энэ хүмүүс боловсролгүй байна уу гэвэл, үгүй. Боловсролтой олон хүн бий. Тэднийг зохих албан тушаалд нь аваачихыг хүсдэггүй. Ингээд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр л цалинжуулдаг. Ажиллуулаагүй тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шимтгэл төлдөг учраас үүгээр хөдөлмөр эрхлэлтийг нь хаахыг хүсдэг байх