
Олон улсын оюутны спортын холбоо буюу FISU-с хоёр жил тутамд нэг удаа зуны оюутны “Универсиад” наадмыг зохион байгуулдаг. Энэ жил буюу 2025 онд Германы Рейн Рур бүс нутагт долоодугаар сарын 16-27-ны өдрүүдэд Дэлхийн оюутны зуны Универсиад XXXIII наадам болно.
Уг наадмаас олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид тодордгоороо онцлогтой.
Спортын 18 төрлөөр зохиогдох “Универсиад XXXIII наадам”-д 150 гаруй орны 8500 тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ илгээжээ.
Монгол Улсын оюутан тамирчид тус наадам оролцох төрлүүд:
- Байт харваа
- Волейбол/эмэгтэй/
- Жүдо бөх
- 3х3 сагсан бөмбөг
- Таеквондо
- Хөнгөн атлетик
- Усанд сэлэлт
- Теннис
- Туялзуур сэлэм
- Ширээний теннис
- Сагсан бөмбөг/эрэгтэй/
Герман улс хоёр дахь удаагаа Дэлхийн оюутны универсиад наадмыг зохион байгуулна
Герман Улсад 1989 оноос (Дуйсбург хот) хойш 36 жилийн дараа зуны “Универсиад” наадмыг зохион байгуулна. Энэ удаагийн наадам Германы баруун хойд хэсгийн мужийн таван хотод нэгэн зэрэг болохоор товлогджээ. Монголын оюутны шигшээ баг тамирчид Рейн Рурын наадамд 11 спортын төрөлд 150 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэл базааж байна.
Монголчууд Дэлхийн оюутны зуны универсиад наадамд үзүүлж байсан амжилтууд:
Монгол Улсын оюутан баг тамирчид 1973 оноос эхлэн дэлхийн зуны универсиад наадамд оролцож эхэлсэн.
1973 |
Москва, ЗХУ | 1 | 1 | Алт- Ц.Нацагдорж
Хүрэл- Ж.Мөнх-очир |
Чөлөөт
бөх |
|
1977 |
Софи, Болгар | 2 | 2 | Алт- З.Ойдов,З.Дүвчин,
Хүрэл – О.Энхтайван, Ж.Даваажав |
Чөлөөт бөх |
|
1981 |
Бухарест, Румын | 1 | Хүрэл- Д.Оюунболд |
Чөлөөт бөх |
||
1999 |
Пальма де Мальорка, Испани | 1 | 1 | Алт – Х.Болдбаатар
Хүрэл – Х.Эрдэнэт-од |
Жүдо |
|
2003 |
Дэгү, БНСУ | 1 | Хүрэл – Х.Цагаанбаатар |
Жүдо |
||
2005 |
Измир, Турк | 1 | Алт- Б.Наранбаатар |
Чөлөөт бөх |
||
2007 |
Бангкок, Тайланд | 1 | 1 | Алт: Жүдо- Х.Бундмаа Мөнгө: Буудлага- Ц.Мөнхзул |
Жүдо, Буудлага |
|
2009 |
Белград, Серби | 1 | 1 | Мөнгө-П.Лхамдэгд, М.Уранцэцэг, Хүрэл-С.Ням-очир |
Жүдо |
|
2011 |
Шинжинь, БНХАУ | 4 | Мөнгө: Жүдо- Ц.Чинбат; Шатар- Б.Мөнгөнтуул; Буудлага- Эм 50м урт буу Ч.Нарантуяа; Буудлагын эр баг 50м -Н.Баяраа, Б.Бишрэл, Д.Ганзориг; |
Жүдо, Шатар Буудлага |
||
2013 |
Казань,
ОХУ |
3 | 6 | 16 | Алт: Чөлөөт бөх-С.Батцэцэг; Бүст барилдаан- Х Б.Сугаржаргал; Бокс- Энхдэлгэр;
Мөнгө- Бүст барилдаан- Д.Анар; Жүдо- Б.Жанчивдорж; Буудлага: Баг Г.Нандинзаяа, О.Янжинлхам,Ч.Нарантуяа; Чөлөөт бөх- Э.Сумьяа, О.Насанбурмаа; Самбо- Ч.Марал-Эрдэнэ; Хүрэл- Бокс: Г.Ган-Эрдэнэ, Э.Идэрхүү, Д.Отгондалай, Б.Түвшинбат, Н.Шинэбаяр; Бүст барилдаан: М.Отгон-эрдэнэ, Б.Сугаржаргал, С.Энхчимэг, Д.Мөнхтуяа, Буудлага: Г.Нандинзаяа; Чөлөөт бөх: Г.Мандахнаран, Д.Хүдэрбулга; Самбо: Ж.Чанцалдулам, Т.Амаржаргал, Н.Нямтуяа,О.Мөнхцэцэг; |
Самбо, Бүст барилдаан Бокс, Жүдо, Буудлага, Чөлөөт бөх |
2015 |
Гванжу, БНСУ | 2 | 1 | 2 | Алт: Жүдо бөх- Д.Сумьяа; Буудлага-Э.Даваахүү; Мөнгө: Буудлагын хийн гар бууны эр баг 10м Э.Даваахүү, О.Төгөлдөр, Э.Бадамгарав нар; Хүрэл: Жүдо-М.Уранцэцэг, Буудлагын хийн гар бууны эр баг 50м Э.Даваахүү, О.Төгөлдөр, Э.Бадамгарав нар; |
Жүдо бөх, Буудлага |
2017 |
Тайпей,
Тайвань |
2 | 1 | Мөнгө- Жүдо бөх- Б.Эрхэмбаяр, Мөнгө- Бильярд- Б.Нарантуяа, Хүрэл-Б.Уянга |
Жүдо, Бильярд |
|
2019 |
Наполи, Итали |
1 | 1 | Мөнгө – Таеквондо- М.Түмэнбаяр,
Хүрэл – Жүдо бөх – Б.Баасанжаргал |
Таеквондо |
|
Бүгд-55 медаль | 11 | 17 | 27 | Нийт -55 тамирчин |
9-н төрөл |
Монгол Улсын Оюутан тамирчид нийт зуны универсиад 13 наадмаас спортын 9 төрөлд 55 медалийг зүүсэн байна.