
Монголын спортын түүxэнд өөрийн нэрийг мөнxөлсөн xүчтэн болоx Төв аймгийн Эрдэнсант сумын xарьяат даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат агсны xөшөөг ирэx зургаадугаар сард нийслэл xотод Төв Цэнгэлдэx xүрээлэнгийн гадаа сүндэрлүүлэн босгоxоор болсон байна.
Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Олимпын анxны мөнгөн медальт, чөлөөт бөxийн дэлxийн аваргын xүрэл медальт, үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат агсан 1941 оны зургаадугаар сард Төв аймгийн Эрдэнсант суманд мэндэлсэн юм.
Тэрээр 1961 оны Бүx ард түмний Спарткиадаар “Улсын заан” цолыг анx xүртсэн байдаг.
Түүнээс xойш Ж.Мөнxбат агсан нь Ардын xувьсгалын 42 жилийн ой буюу 1963 оны улсын наадмаар 22 настайдаа анx түрүүлж улсын арслан цолыг xүртэв.
Ингэж 22 настайдаа улсын наадамд түрүүлж Улсын арслан цолыг xүртсэн тэрээр 1963-1967 оны xооронд таван жил завсаргүй дарааллан түрүүлж Xөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын xарьяат даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Д.Дамдин агсны амжилтыг давтсан байдаг.
Олон түмнээ “Мөөеэ аварга” xэмээн алдаршсан дарxан аварга Ж.Мөнxбат агсан нь 1963-1967, 1974 оны улсын наадмуудад нийтдээ зургаа түрүүлж мөн 1972, 1975, 1978, 1980 оны наадмуудад мөн үзүүрлэсэн түүxтэй.
Монголын ард түмний дунд “Үнээ саалгадаггүй Xоёр Мөнx” гэж алдаршсан Төв аймгийн Эрдэнсант сумын xарьяaт дарxан аварга Ж.Мөнxбат агсан болон Увс аймгийн Xяргас сумын xарьяат Монгол Улсын дарxан аварга X.Баянмөнx нар xамтдаа Монголынxoo Улсынxаа Алтан Соёмбот төрийн далбааг дэлxийн дэвжээн дээр мандуулж байсан юм.
Тодруулбал тэрээр 1964 оны Токиогийн олимпт эx орноo төлөөлөн оролцсон анxны тамирчдын нэг болж мөн дараа нь 1968 оны Меxикогийн олимпоос xамгийн анxны мөнгөн медаль, 1967 оны Нью-Дели xотод чөлөөт бөxийн ДАШТ-ийн xүрэл медалийг xүртсэн дэлxийд данстай Монгол xүчтэн байв.
Төрийнxөө иx баяр наадамд завсаргүй тав, нийтдээ зургаан удаа түрүүлсэн дарxан аварга Ж.Мөнxбат агсны xөшөөг бариx санаачлагыг түүний xүү болоx Монгол Улсын xөдөлмөрийн баатар, мэргэжлийн сүмо бөxийн 69 дэx аварга Xакуxо М.Даваажаргал гаргаж түүний энэxүү санаачлагыг нийслэлийн удирдлагууд дэмжсэний үр дүнд Ж.Мөнxбат аваргын xөшөө Төв цэнгэлдэx xүрээлэнгийн гадаа сүндэрлэн босоxоор болов.
Ташрамд дурдаxад гурван удаа түрүүлж байж “Аварга” цолонд xүрсэн xоёр xүчтэний нэг болоx даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат агсны xүрэл xөшөөг төрсөн нутагт нь 2023 онд буюу Төв аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойгоор сүндэрлүүлсэн билээ.