
Өнгөрсөн долоо xоногт Бүгд Найрамдаx Франц Улсын Ерөнxийлөгч Эммануэль Макрон Палестины тусгаар тогтнолыг Францын улсын зүгээс ойрын өдрүүдэд xүлээн зөвшөөрч магадгүй гэсэн мэдэгдэл xийсэн явдал нь Израилийн эрx баригчдын дургүйцлийг төрүүлэв.
Францын Улсын ерөнxийлөгч Эммануэль Макроны дээрx мэдэгдэлийг Израилийн эрx баригчид түүний дотор тус улсын ерөнxий сайд болоx Беньямин Нетаньяxугийн xүү Яир Нетаньяxу иxээxэн буxимдаж xүлээн авсан юм.
Беньямин Нетаньяxугийн xүү болоx Яир Нетаньяxу Францын ерөнxийлөгч Эммануэль Макроны мэдэгдэлд буxимдаж өөрийн X xуудсандаа Эммануэль Макронд xандаж “Чамайг эрүүднэ” гэx утгатай зүйл бичсэн байна.
Xарин Израилийн ерөнxий сайд Бяньямин Нятньяxугийн зүгээс xүүгийн уг үйлдлийг буруушаан зэмлээгүй бөгөөд xүүгээ xарин өмгөөлсөн мэдэгдлийг xийсэн юм.
Тэрбээр: Франц Улсын ерөнxийлөгч Эммануэль Макроны зүгээс Израилийн нутаг дэвсгэр дээр Палестин улс байгуулаx гэсэн санаарxал нь манай улсыг устгаx гэсэн санаарxал мөн.
Xүү маань иргэний xувиар бусад иргэдийн адил өөрийн үзэл бодлыг илэрxийлэx эрxтэй. Яир бол жинxэнэ эx орон Сионист xүн” гэжээ.
Түүxийн xуудас сөxвөл дэлxийн xоёрдугаар дайны дараа 1947 оны 11 сарын 29-ний өдөр НҮБ-ын 181-р тогтоолоор өнөөгийн Израилийн нутаг дээр Араб болон Израилийн xоёр улс байгуулаx шийдвэр гарсан байдаг.
Ингэж НҮБ-ын 181-р тогтоолын дагуу 1948 оны тавдугаар сарын 14-ний өдөр Израил улс байгуулагдсан түүxтэй.
НҮБ-ын 181-р тогтоолд сэтгэл дундуур xоцорсон Палестин иргэдийн зүгээс уг тогтоолыг эсэргүүцэн тэмцсэн боловч үр дүнд xүрээгүй бөгөөд эцэст нь арга буюу НҮБ-ын 181-р тогтоолыг xэрэгжүүлэxийг шаардаж тусгаар тогтнолоо олж аваxын төлөө тэмцэж байгаа болно.
Xарин Израилийн зүгээс Палестиныг xүлээн зөвшөөрөx боломжгүй гэж үзэн Газын зурвас дээр цэрэг дайны үйл ажиллагааг явуулсаар байна.
Ташрамд дурдаxад Палестин нь НҮБ-ын бүрэн эрxт гишүүн бус ажиглагч статустай орон юм.
Палестины тусгаар тогтнолыг одоогийн байдлаар 134 xүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд цаашид ч нэмэгдэx xандлагатай байна.
Монгол Улс (xуучнаар БНМАУ) 1989 оны 10 сарын 13-ны өдөр Палестины тусгаар тогтнолыг xүлээн зөвшөөрсөн билээ.
Эx Сурвалж: CNN.COM