
Соndition Cup 2025 Жюү жицүгийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх жилдээ Шинэсэгэ Мед компаниас санаачлан насанд хүрэгчид, мастерс, залуучууд, өсвөр үеийн ангиллаар 4-р сарын 12, 13-ны өдрүүдэд болно. Тэмцээнд хоёр улсын 53 байгууллагын 614 тамирчин өрсөлдөнө. Тэмцээний эхний өдөр өсвөр үеийн тамирчид барилдана. Тэмцээний хоёр дахь өдөр залуучууд, насанд хүрэгчид, мастерс ангиллын барилдаанаар үргэлжилнэ. Тэмцээн СБД, Дамбын эцэст СБД цагдаагийн хоёрдугаар хэлтэсийн урд зам дагуу замынхаа зүүн талд Наран спорт төвд зохион байгуулагдах аж.
Соndition cup 2023 Жюү жицүгийн аварга шалгаруулах 2 дахь удаагийн тэмцээн насанд хүрэгчид, Мастерс, өсвөр үеийн ангиллаар 4-р сарын 17,18-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдаж тэмцээн 5 дэвжээ нь дээр 36 байгууллагын 832 тамирчин өрсөлдсөн. Соndition Cup 2024 Жюү жицүгийн аварга шалгаруулах 3 дахь удаагийн тэмцээн насанд хүрэгчид, Мастерс,залуучууд, өсвөр үеийн ангиллаар 4-р сарын 6,7 өдрүүдэд Монгол үйлдвэрчний эвлэлийн соёлын ордонд зохион байгуулагдсан. Энэхүү тэмцээнд 500 гаруй тамирчид оролцсон.