Танилц: Цахилгааны хязгаарлалт хийх байршлууд

Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, дүүргийн татварын хэлтэс, нийгмийн даатгалын газартай хамтран өнөөдөр /2025.04.11/ “Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөг” арга хэмжээг зохион байгууллаа.
Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх ажлын хүрээнд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Б.Энхбат, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантуяа, Эвлэрүүлэн зуучлагч Б.Ариунбат, Эвлэрүүлэн зуучлагчийн туслах Х.Өлзийжаргал, дүүргийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн Татварын улсын байцаагч Д.Номингэрэл, Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн Татварын улсын байцаагч Ц.Амгаланбаяр, Нийгмийн даатгалын газрын Хөдөлмөрийн байцаагч Ш.Ундармаа, Сайн дурын байцаагч Д.Пүрэвдаш нар оролцож, шүүхэд нэхэмжлэл гаргах, эвлэрүүлэн зуучлал, нийгмийн даатгал, татварын хууль тогтоомжийн сурталчлан ажиллалаа.