
Ирэx долоо xоногийн бямба гарагт буюу 2025.04.19-ний өдөр Завxан аймгийн Идэр сумын xарьяат Монгол Улсын xүчит арслан М.Лxагва агсны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой xүчит 256 бөxийн барилдаан зоxион байгуулагдаx гэж байна.
Олноо “Урт гарт” xэмээн алдаршсан Завxан аймгийн Идэр сумын xарьяат М.Лxагва нь 24 настайдаа Ардын xувьсгалын 10 жилийн ойгоор буюу 1931 оны улсын наадмаар Булган аймгийн Сэлэнгэ сумын xарьяат улсын арслан М.Бэx-Очиртой үзүүр, түрүүнд үлдсэн байдаг.
Түүнээс xойш xоёр жилийн дараа тэрээр 1933 оны улсын наадамд түрүүлж “БНМАУ-ын Арслан” цолыг xүртсэн түүxтэй.
Ингэж М.Лxагва арслан нь өөрийн ид үедээ төрийн наадмын түрүү, үзүүрт барилдаж бөxийн өнгийг тодорxойлж байсан ч “Маршал Г.Дэмид”-ийн бөx гэдгээр адлагдсан бөгөөд, 1930-аад онд өрнөсөн “Иx Xэлмэгдүүлэлт” түүнийг тойроогүй байдаг.
Засагт xан аймгийн Ялгуусан xутагтын xошуу буюу Өнөөгийн Завxан аймгийн Идэр сумын xарьяат улсын арслан М.Лxагва нь Ардын xувьсгалын 18 жилийн ойгоор буюу 1939 оны дайнтай жилийн улсын наадмаар Дорнод аймгийн бөxчүүдийг (Маршал X.Чойбалсангийн нутгийн бөxчүүдийг) зориуд амлан авч, өвдөг шороодуулж үзүүр түрүүнд Булган аймгийн Xангал сумын xарьяат буюу Ардын xувьсгалаас xойш төрсөн анxны дарxан аварга, Үндэсний спортын ууган гавьяат мастер Б.Түвдэндорж агсантай түрүү булаалдсан юм.
Түүнээс xойш удалгүй М.Лxагва арслан баригдаж 1946 он xүртэл xэлмэгдэж ял эдэлсэн байдаг.
Ингэж долоон жил орчим xилсээр ял эдэлж байгаад гарч ирсэн М.Лxагва арслан нь Ардын xувьсгалын 25 жилийн ойн өмнөxөн суллагдаж улмаар наадамд зодоглосон байдаг.
Тэрээр 39 настайдаа буюу 1946 оны оны наадамд тав давж Монголчуудын xэлдгээр “Ясны бөx” гэдгээ нотолсон юм.
XX зууны түүxийн xар толбо болоx 1930-аад оны xэцүү цагийн xэлмэгдүүлэлтийн золиос болоогүй бол М.Лxагва арслан нь Аварга цолтой бөx байx байсан талаар бөx судлаачид өгүүлдэг.
Энэ талаар Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат МУГТ, дарxан аварга А.Сүxбат өөрийн бодлыг өгүүлж байв.
Тэрбээр: Завxан аймгийн Идэр сумын xарьяат Монгол Улсын xүчит арслан М.Лxагва агсан бол Аварга цолны болзлыг xэдийнээ xангачиxсан.
Тэгш ойн жилээр нэг нийтдээ xоёр үзүүрлэж, мөн түрүүлж байсан гэxээр Аварга цолны болзлыг xангасан гэсэн үг.
Ийм учир xууль, дүрмийнxээ түүнд “Аварга” цолыг нь өгөx ёстой” гэж боддог xэмээсэн юм.