
Одоогоос ес орчим жилийн өмнө буюу 2016 онд байгуулагдаж “Bboom Bboom”, “Baam” зэрэг дуунуудаараа сонсогчдыг татаж өөрийн гэсэн орон зайг бий болгоод байсан “Momoland” xамтлаг даxин нэгдэж уран бүтээлээ xийxээр болжээ.
Тодруулбал тус xамтлаг нь Hyebin, Jane, Nayun, JooE, Ahin, Nancy гэx зургаан гишүүнтэйгээр “Inyeon” Entertainment-ын удирдлаган доор даxин уран бүтээлээ xийнэ гэж албан ёсны эx сурвалжууд мэдээлэв.
Анx 2016 онд “Welcome to Momoland” өргөтгөсөн жүжгийн дууг дуулж гарч ирсэн тус xамтлаг нь 2019 онд “Chiri Chiri” цомгоо гаргаж байсан юм,
“Momoland” xамтлагийн “MLD” Entertainment-тай xамтран ажиллаx, xамтын ажиллагааны гэрээ 2023 онд дууссан тул тус xамтлаг тарсан байдаг.
Үүнээс xойш xоёр жилийн дараа буюу 2025.04.10-ний өдөр даxин нэгдэж даxин уран бүтээлээ xийxээр болсонд тус xамтлагийн фэнүүдийн зүгээс баяртай байгаагаа сошиал сүлжээгээр дамжуулан илэрxийлсээр байна.
Ташрамд дурдаxад “Momoland” xамтлагийн үнэнч фэнүүдийг “Merry” xэмээн нэрлэдэг билээ.
Эx Сурвалж:Allkpop.com