
Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ сэтгүүчдэд доорх хариултыг өглөө.
-Стратегийн ордтой холбоотой асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Хуулийн өмнө бүгд л тэгш байя. Хэн нэгэнд таатай байдлаар онцгойлон ханддагаа больчихоё. Хууль ёсны дагуу үйл ажиллагаа эрхлээд явъя гэсэн хүмүүс нь эсрэгээрээ яллуулж, баалуулж байдаг. Эх орончийн дүрд тоглосон нь яах аргагүй эх орноо хятадуудад зарсан л байна лээ шүү дээ. Н.Учралын ярьсан 507 хуудас бүхий материал дээр байна билээ. Тэрийг нь би харсан. “Мин Шинь” гэдэг Хятадын компанид зараад л хаясан юм билээ. Гэтэл эх орноо зарсан нөхөр эх оронч үндэсний баатар мэт явж байна
– Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг улираан томиллоо. Энэ хүн өнгөрсөн хугацаанд хэр сайн ажилласан бэ?
–Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан бол миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д өргөн барьж байсан. Гэсэн ч хувийн сэдлээр хандаж хэрхэвч болохгүй. Нэгэн цагт тухайн үеийн Ерөнхий сайд, өнөөдрийн Ерөнхийлөгч маань хууль шүүхийн байгууллага нэг хүнээс хамааралтай байгааг чуулган дээр маш тодорхой хэлж байсан. Иргэд юу хүсдэг вэ гэхээр хууль хүний царай харахгүй байх, үр дүнд нь шударга ёсыг л хүсэж байгаа. УИХ-аас дөнгөж сая Ерөнхий прокурорыг улираах шийдвэр гаргалаа. Хууль хүний царай хардаггүй энэ тогтолцоог бүрдүүлээрэй, хуулийн өмнө ноён нуруутай байгаасай л гэж хүссэн. УИХ аас хамаарах олон ажил бий.
–Улсын ерөнхий прокурорын томилгоог хэлэлцэхэд олон гишүүн дэмжиж, долигонох байрын үг хэжл байна. Айдаг юм уу?
-Би үнэнээ л хэлсэн. Айгаад байх юу байдаг юм. Гэхдээ мэдэхгүй юм, айх шалтгаантай болоод л айдаг байлгүй. Надад бол Авлигатай тэмцэх газрын дарга нь байна уу, Улсын ерөнхий прокурор нь байна уу, цагдаагийн дарга нь байна уу, айгаад байх зүйл огтхон ч байхгүй. Аливаа хуулийн асуудал үүсгэсэн бол би өөрөө хоншоортойгоор өргөдлөө өгчихдөг хүн ш дээ. Бөлдөгдүүлсэн юм надад байхгүй. Ер нь цаашдаа Улсын ерөнхий прокурорын томилгоог олон нийтэд ил тод өрсөлдүүлэх зарчмаар хэн нэгэн хүнээс үл хамаарах байдлаар шийдэх нь зөв.