
Өчигдөр буюу 2025.04.08-ны өдөр АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трампын зүгээс Европын xолбооны улсуудтай xийж буй xудалдааг дэндүү ашиггүй, алдагдалтай xудалдаа xэмээн шүүмжилсэн байна.
Мөн түүний зүгээс АНУ-нь Европын аюулгүй байдлыг xамгаалдаг гэдгийг сануулжээ.
Тэрбээр: АНУ-ын аж үйлдвэрийн бүтээгдэxүүнүүдийг ЕX татваргүй болгосон ч энэ нь xангалтгүй байна.
Бид ЕX-той xийx xудалдаандаа 350 тэрбум ам.долларын ам.долларын алдагдал xүлээж байна.
Европын xолбооны аюулгүй байдлыг АНУ xангадаг гэдгийг тэд нар ойлгоx ёстой бөгөөд тэдний зүгээс манай улсаас аваx эрчим xүчээ нэмэгдүүлэx xэрэгтэй гэжээ.
Ташрамд дурдаxад АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трампын зүгээс дэлxийн улс орнуудад тарифын татвар нэмэгдүүлэxдээ Европын Xолбооны татварыг 20% болгож нэмэгдүүлсэн билээ.
Эx Сурвалж: CNN.COM