Ерөнхий сайд уул уурхайн компанийн удирдлагуудыг Зөвшилцлийн ширээнд суухыг урив

Үндэсний дээд лигийн финалын шатанд “Хасын Хүлэгүүд” баг шалгарсан. Тэгвэл өнөөдөр /2025.04.08/ “Эс Жи Эйпэс” болон “Бишрэлт Металл” багийн дөрөв дэх тоглолт боллоо. Өмнөх гурван тоглолтод “Эс Жи Эйпэс” баг цувралыг 3:0 гэсэн харьцаатайгаар тэргүүлж байсан. Цувралын гурав дахь тоглолтод “Бишрэлт Металл” багийнхан талбайг орхин гарч, тамирчид нь спортын бус алдаа гаргасан учраас багт торгууль ногдуулсан.
Өнөөдрийн тоглолт хоёр багийн хувьд шийдвэрлэх тоглолт байсан. Хэрвээ “Эс Жи Эйпэс” баг ялалт байгуулвал финалд шалгарах байсан. Харин өнөөдрийн тоглолтод 79-81 Бишрэлт Метал баг ялалт байгуулж цувралын харьцаа 3:1 болж, дахин тоглолтууд гарахаар боллоо.