Скүүтерийг 16-аас дээш насны хүүхэд унаж замын хөдөлгөөнд оролцоно

Японы “Lifehub Inc” гарааны компани хэрэглэгчдэд шатаар өгсөх, буух, галт тэрэг, автобусанд бусдын тусламжгүйгээр суух боломжийг олгодог цахилгаан тэргэнцрийг 2026 онд худалдаанд гаргахаар болжээ. Мөн урсдаг шатаар зорчдог загварыг бүтээхээр төлөвлөж байгаа гэв.
“Avest” хэмээн нэрлэсэн уг тэргэнцэр нь 40 хэмийн налуу шатаар өгсөх, буух үед суудлын өнцгийг тохируулдаг бөгөөд бүтэн цэнэгээр 40 км зайг туулах чадалтай байна. 1.5 сая иен буюу 10 мянган ам.долларын үнэтэй 50 ширхэг тэргэнцрийг эхний ээлжид худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Түүнчлэн тус тэргэнцэр нь хавтгай гадаргуу дээгүүр явах дөрвөн дугуйтайгаас гадна шат болон налуу, тэгш бус газраар явах зориулалттай гинжит замтай ажээ.