
ТАЛАРХАЛ
Алтангадас Монгол Үндэсний ресторан маань үүсгэн байгуулагдсанаас хойш өдгөө 6 дахь жилийнхээ босгон дээр ирээд байна. Энэ хугацаанд бид байнгын үйлчлүүлэгчид болон дотоод, гадаадын олон байгууллагатай хамтран ажиллаж төрийн тусгай хүлээн авалт, байгууллага, хамт олны ёслолын арга хэмжээ, олон улсын зочид төлөөлөгчдийг угтах, үдэх хүндэтгэлийн хүлээн авалт, сэвлэг үргээх ёслол, одонгийн найр, хуримын ёслол, насны ойн баяр, төрсөн өдөр, сар шинийн золголт, бэр гуйх ёслол, цолны найр, кино зураг авалт, дэлгэцийн уран бүтээл, нэвтрүүлэг, буяны цайллага зэрэг мянга гаруй арга хэмжээг мэргэжлийн баг хамт олныхоо хүчин чармайлтаар амжилттай зохион байгуулжээ.
Бид зөвхөн үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг эрхэмлэхээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд олон сайн үйлсийн аян, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор ирсэн билээ.
Өнөөдөр бидний хүрсэн амжилт бүрийн ард бидэнд итгэл хүлээлгэн хамт байсан эрхэм үйлчлүүлэгчид, үнэт түнш байгууллагуудын дэмжлэг бий. Мянга мянган үйлчлүүлэгчдийнхээ талархал, урмын үгийг хамгийн том үнэлэмжээ хэмээн эрхэмлэж, цаашдын үйл ажиллагаандаа улам их хичээл зүтгэл, шинэчлэл хөгжлийг шингээн ажиллах болно.
ХАЯГ:
Салбар 1: Баруун 4 зам, Гранд Плазагийн зүүн талд, Эрхи төвийн 3 давхар
УТАС: 7777-2223, 8857-2223
Салбар 2: Зайсангийн тойруугийн уулзвар, Seven Star Residence-ийн 1 давхар
УТАС: 7777-4445, 89294445

























