
Жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сарын хооронд унадаг дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг хоёрдугаар зэргийн хэрэгсэлээр зорчих боломжтой байдаг. Түүнчлэн энэ сарын 1-нээс шинэ хууль дүрэм хэрэгжиж эхэлсэн бөгөөд 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгоно. Мөн заавал жолоодох эрхийн үнэмлэх буюу А ангилалтай байх ёстой юм.
Түүнчлэн өсвөр насны хүүхдүүд буюу 12-13 насны хүүхдүүд мопед ихээр унаж буй. Мөн сурроныг 18 насанд хүрсэн ангиллын жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн жолоодоно, скүүтерийг техник үзүүлэлтээр нь мопедын ангилал руу оруулсан учраас 16-аас дээш насны хүүхэд унаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон. Уг журам энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгоно.
Мөн мопед, суррон зэрэг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хянах, улсын бүртгэлийн дугаар авч, хоёр тольтой, тоормостой, дохионы гэрэлтэй байх ёстой гэж журамд заажээ.