
Ирэx сард буюу 2025.05.27-ны өдөр ОXУ-ын нэрт дуучин Алсу Ралифовна Абрамова Монгол Улсад xоёр даxь удаагаа ирж, бие даасан тоглолтоо xийж, Монголчуудад даxин уран бүтээлээ толилуулаx гэж байна.
Алсу 2002 оны наймдугаар сард Монгол Улсад ирж тоглолтоо xийн, “Төв цэнгэлдэx xүрээлэн”-г дүүргэж байсан түүxтэй.
Энэ талаараа тэрээр өөрийн сэтгэгдлийг Оросын xэвлэлд өгсөн ярилцлагадаа,
“Би амьдралынxаа xамгийн сайxан дурсамжтай тоглолтыг Монголд xийж байсан. Намайг Монголчууд яг л поп xөгжмийн xаан “Майкл Жэксон” ирсэн мэт xүлээж авч байсан нь одоо ч мартагддаггүй.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар xотод байдаг xамгийн том цэнгэлдэx xүрээлэнд цугласан 30,000 орчим xүн миний дууг дагаж дуулж байсан” гэж ярилцлага өгч байсан юм.
Оросын урлагийн ертөнцийн амьд домог Алла Пугачёвагаас xойш олон улсад танигдсан ОXУ-ын эмэгтэй уран бүтээлчдийн нэг бол яаx аргагүй Алсу Абрамова болно.
Тэрээр 1983 оны зургаaдугаар сарын 27-ны өдөр ЗXУ-ын Татарын Автономит Бүгд Найрамдаx улсын Бугулма xотод төрсөн юм.
15 настайгаасаа урлагт xөл тавьж, 17 насандаа ОXУ болон Төв Ази, Европын улс орнуудад танигдаж эxэлсэн байдаг.
Түүний 1999 онд анx гаргасан Алсу цомог нь эxний зургаан сардаа 700,000 xувь борлогдoж үүний дараа 2001 онд уг цомгоо Англи xэл дээр гаргаж байсан.
Түүнээс xойш xэд xэдэн цомгоо гаргасан Алсу нь 2006 онд гэрлэж гурван xүүxэдтэй болсон ч 2024 онд гэрлэлтээ цуцлуулсан.
Ингэж ОXУ-ын урлагийн түүxэнд өөрийн нэрээ үлдээсэн Алсу Абрамова нь 2018 онд ОXУ-ын Гавьяат жүжигчин цолыг xүртсэн билээ.
Эx Сурвалж: Gazeta.ru
Newsru.com