Хэчнээн хүний амь аварсан байлаа ч өөрөө үрэгдчихвэл “баатар” биш

Өнгөрсөн сарын сүүлээр Мьянмарт болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 3455-д хүрчээ. Газар хөдлөлтийн улмаас бэртэж гэмтсэн иргэдийн тоо 4800 гаруй болсон бол 214 хүн сураггүй алга болжээ.
Мьянмарт болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Тайланд, Бангладеш, Энэтхэг, Лаос болон Хятад зэрэг улсад хүчтэй мэдрэгдсэн билээ. Газар хөдлөлтөөс амьд гарсан иргэд дахин газар хөдлөж болзошгүй хэмээн гадаа гудамжинд хоноглохыг илүүд үзэх болжээ. Сүүлийн жилүүдэд өрнөсөн иргэний дайны улмаас Мьянмар улсын олон сая иргэд хэдийн хүмүүнлэгийн хямралтай тулаад байгаа ба үүн дээр газар хөдлөлтийн үр дагавар, уршиг нэмэгдсэнээр тус улсын хүмүүнлэгийн нөхцөл байдал улам хурцдаад байна.